Мэдээ

Баянгол дүүргийн бүжигчид тэргүүллээ


Монголын бүх ард түмний спортын XV наадмын спорт бүжгийн шигшээ тэмцээн “Алдар” спорт хорооны А зааланд есдүгээр сарын 17-нд болов. Тэмцээнд 10 багийн 34 тамирчин латин болон стандарт бүжгийн төрлөөр өрсөлдлөө.
Тэмцээний латин төрөлд Баянгол дүүргийн тамирчин О.Намсрай, Т.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, дэд байрт Сонгинохайрхан дүүргийн Б.Жаргалсайхан, Б.Ууганцэцэг, гуравдугаар байрт Хан-Уул дүүргийн тамирчин Б.Содмягмар, Г.Энхжин нар орлоо.
Тэгвэл стандарт төрөлд Хан-Уул дүүргийн Ч.Анхбаяр, Б.Номуун нар түрүүлж, Баянгол дүүргийн тамирчин Н.Равжир, Э.Эрдэнэцэцэг нар мөнгө, Чингэлтэй дүүргийн тамирчин С.Нямцэрэн, П.Хашхүү нар хүрэл медаль хүртлээ. Спорт бүжигийн төрөл нь Монголын бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт 2012 онд анх багтсан бөгөөд хоёр дахь удаагийн тэмцээн нь энэ юм. Тэмцээнд оролцогчдоос хамгийн залуу нь 19 настай бол ахмад нь 65 настай тамирчин байв.
Нэмж хэлэхэд латин бүжгийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Содмягмар өмнөх наадмаас мөнгөн медаль хүртэж байсан бол Ч.Анхбаяр нь хүрэл медаль хүртэж байжээ. Багийн нийлбэр дүнгээр Баянгол тэргүүлж, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг удааллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.