Мэдээ

Биеийн тамир, спортын улсын хороо Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

  

Өнөөдөр Дашням, Балжинням давхацсан өдөр. Энэ билэгт өдрийг тохиолдуулан Биеийн тамир, спортын төв байгууллага-Биеийн тамир, спортын улсын хороо Эзэн Богд Чингис хааны эш хөргийг морин цагт хүндэтгэн заллаа. Эш хөрөг залах ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, тус хорооны газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн нийт ажилтан албан хаагчид оролцов.

Д.Жаргалсайхан дарга Их эзэн Чингис хааны эш хөргийг залахын учир билэгдлийг тайлбарлан таниулж, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр хүндэтгэл үзүүлж байх чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлиг гаргасан. Зарлигт  Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага болон иргэн, айл өрх бүр  дээдлэн залахыг тусгасан юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.