Мэдээ

СПОРТ ХОЛБООДЫН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Монгол улсын биеийн тамир, спортын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд БТСУХ-ноос салбарын цахим мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, программ хангамжийг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Сангийн өгөгдлийг бүрдүүлэхэд спортын холбоодтой гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа юм. Энэ дагуу анхан шатны байгууллагын архивын баримт, өгөгдлийг эх үүсвэрээс нь нэгтгэж, баримтын агуулга, бүрэлдэхүүнийг бүрдүүлэх, баримт өгөгдлийг цахим мэдээллий нэгдсэн санд байршлуулах тухай цахим сургалтыг өнөөдрөөс үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ.
Өнөөдөр болсон спорт холбоодын эхний ээлжийн цахим сургалтанд нийт 31 спорт холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нар болон Админуудаас бүрдсэн 41 хүн оролцлоо.
Цахим сургалтаар Монгол Улсын Засгийн газраас цахим бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл өгч, Төрийн бус байгууллага, спортын холбоод цахим сангийн дэд системийг хэрхэн хөгжүүлэх, өгөгдлийн санг хэрхэн бүрдүүлэх тухай болон системийн программ хөгжүүлэлтийн талаар сургалт явагдлаа.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.