Мэдээ

Өвөрхангай аймагт ажиллалаа


Өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, гавьяат дасгалжуулагч, доктор, Ph.D Д.Жаргалсайхан Өвөрхангай аймагт ажиллах үеэр биеийн тамир, спортын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүст салбарын дээд шагнал гардуулж баяр хүргэлээ.
Шагнал гардуулах ёслол аймгийн Удирдлагын ордонд болж, Засаг дарга А.Ишдорж оролцсон бөгөөд Д.Жаргалсайхан дарга түүнтэй тус аймгийн биеийн тамир, спортын хөгжлийн талаар ярилцав.
Биеийн тамир, спортын "Тэргүүний ажилтан" цол тэмдэгээр аймгийн биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Д.Золзаяа шагнандав.
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны "Жуух бичиг"-ээр Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ,
Биеийн тамир, спортын газрын нярав Б.Доржгочоо, Арвайхээр сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багш С.Бямбадорж
ЕБ-ын дөрөвдүгээр сургуулийн биеийн тамирын багш Ч.Ганбаатар нар шагнагдлаа. Цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.