Мэдээ

Орхон аймаг МБАТСН-ыг зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлэв


Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн Орхон аймагт ажиллаж байна. Монголын Бүх ард түмний спортын XV наадмын өвлийн спортын төрлийн уралдаан тэмцээнийг 2023 онд Орхон аймагт зохион байгуулахаар Биеийн тамир, спортын улсын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцууллаа.
Орхон аймаг нь 107 мянган хүн амтай, гадаад харилцаа, тээвэр логистик сайн хөгжсөн, өвлийн спортын цанын бааз, тэшүүр, хоккейн талбайтай, тэмцээн зохион байгуулах, зам талбай нь нэг хэсэгт байрладаг зэрэг олон давуу тал бийг танилцууллаа.

Мөн цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн, спорт заал бүхий цогцолбортой, өвлийн спортыг бодлогоор дэмжиж “Өвлийн спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа зэрэг тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой гэсэн саналаа илэрхийллээ.
Биеийн тамир, спортын улсын хороонд Орхон болон Баянхонгор аймгууд уг тэмцээнийг зохион байгуулахаар хүсэлтээ өгсөн аж. Уг тэмцээнийг Орхон аймагт зохион байгуулвал 12 аймгийн 300 гаруй тамирчид оролцох бөгөөд тамирчдын ур чадвар дээшилж, спорт аялал жуулчлал хөгжих боломжтой гэж үзэж байгаа юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.