Мэдээ

ОУОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХУАН АНТОНИО САМАРАНЧИЙГ ТӨР ЗАСГИЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Манай эх оронд ажлын айчлал хийж буй ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд төр засгийн зүгээс онцгойлон анхаарч, шаардлагатай хөрөнгө мөнгийг цаг тухайд нь шийдвэрлэж байгааг дуулгав.
Ноён Самаранч дайн байлдааны нөхцөл хурцадсан энэ үед тамирчдын эрх ашиг хохирч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. ОУОХ ойрын үед энэ асуудлаар хуралдаж, тодорхой шийдэлд хүрэх болно гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн төр засгийн зүгээс спорт, олимпизмыг хөгжүүлэх, бүх нийтийг хамруулах, олимпын үзэл санааг хүүхэд багачуудад өвлүүлэх чиглэлд МҮОХ-той хамтран өргөн хүрээтэй ажиллаж байгааг дуулгав.
Талууд цаашид спорт, олимпизмын үйл хэрэгт нягт хамтран ажиллахаар тохиров.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.