Мэдээ

Ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа

Ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа
Мэдээ


Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын 2 дугаархавсралтад “Улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах аймаг, хотыгшалгаруулах” заалтын   дагуу Орхонаймгийн Биеийн тамир, спортын газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн01/105 дугаар албан бичгээр  “Монголынбүх ард түмний спортын өвлийн XVI наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ Биеийнтамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханд хандан ирүүлсэн юм. Орхонаймгийн нэр дэвшигчээр ирүүлсэн саналыг холбогдох материалыг үндэслэн газардээр нь судлан аймгийн нөхцөл байдалтай танилцаж, шинжилгээ, дүгнэлт гаргах чигүүрэг бүхий ажлын хэсэг аравдугаар сарын 13-15-нд тус аймагт ажиллалаа. Орхонаймагт Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүргийн түр орлонгүйцэтгэгч Б.Нямсүрэн, Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарган.Нарангэрэл, Монголын цанын холбооны тэмцээн зохион байгуулалт, хөгжлийнбодлого хариуцсан захирал н.Очирсүрэн нар ажилласан юм.

Ажлын хэсгийн гишүүд Орхонаймгийн ИТХ-ын даргаД.Мөнхбат,  Засаг даргаС.Батжаргал, Засаг даргын тамгын газрынНийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор нартай уулзалт зохион байгуулан тус аймгийн өвлийн спортынхөгжлийн өнөөгийн байдал, Монголын бүх ард түмний спортын XV наадмын өвлийн спортын хөтөлбөрт багтсантөрлөөр шигшээ тэмцээнийг 2023 онд Орхон аймагт зохион байгуулахаар ажлынхэсгийн бүрэлдэхүүнд танилцууллаа. Орхон аймаг нь 107 мянган хүн амтай, гадаадхарилцаа, тээвэр логистик сайн хөгжсөн, өвлийн спортын цанын бааз, тэшүүр,хоккейн талбайтай, тэмцээн зохион байгуулах, зам талбай нь нэг хэсэгт байрладагзэрэг олон давуу талтайг дурдлаа. Газар зүйн байрлалаар Монгол Улсын төв,хойд хэсэгт орших Сэлэнгэ, Булган аймагтай хиллэж, далайн төвшнээс дээш1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай ба өвлийн спортын наадмыг зохионбайгуулахад уур амьсгал, цаг уурын олон жилийндундаж чийгшил, хур тундасын хэмжээний судлагаагаар эрс тэс уур амьсгалтай ньдавуу тал болж байна. Харин хүн ам нийгмийн үйлчилгээний өнөөгийн байдлаар 37цэцэрлэгт 7000 мянга, ерөнхий боловсролын дөрвөн цогцолборын 20 сургуульд 20мянган орчим хүүхэд суралцаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 1358 гаруймэргэжилтэй ажилчин бэлтгэж байгааг онцлов.

Мөн МУИС, ШУТИС-ийн салбарсургуулиуд, Экологи, аялал жуулчлалын “Маргад” хувийн дээд сургуульд гурванмянга гаруй оюутан суралцаж байна. Орхон аймагт 1000 гаруй суудалтай соёлынордон, театр, соёлын төв, хуримын ордон, хүүхэд залуучуудын төвд жилдээ урлагсоёлын 500 гаруй тоглолт болон бусад арга хэмжээг зохион байгуулж, давхардсантоогоор 40 мянга гаруй хүнд үйлчилдэг байна. Биеийн тамир спортын 10гаруй заал танхимд 7000 гаруй хүн тогтмол хичээллэж тив, дэлхийн, олон улс, бүсийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна. Мөн1100 гаруй хүний суудалтай “Хангарьд палас” соёл спортын цогцолборт улс,олон улсын чанартай уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулагддаг. Аймгийнхэмжээнд өмчийн бүх хэлбэр бүхий эрүүл мэндийн 91 байгууллагуудад  800шахам эмч мэргэжилтнүүд ажиллан иргэдэд үйлчилж байна.10000 хүнд 28 их эмч, 54эмнэлгийн дунд  мэргэжилтэн, 48 эмнэлгийн ор ногдож байна.

НЭР ДЭВШИГЧИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ,ТУРШЛАГЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ;

1. Уулуурхайн үйлдвэр, Банк санхүү, Харилцаа холбоо, Эрүүл мэнд, Боловсрол, худалдааүйлчилгээний, аж ахуй нэгж бүхий  107.800мянган хүн амтай, Монгол улсын 2 дахь том хот,
2.Гадаад харилцаа, дэд бүтэц хөгжсөн,
3. Өвлийн спортын цанын бааз, тэшүүр, хоккейн талбай нь хүн амын суурьшлынбүсэд байрладаг тул өвлийн спортоор хичээллэдэг иргэд, тамирчид олонтой,

4. Өвлийнспортын тэмцээн уралдаан зохион байгуулах зам, талбай нь нэг байршилдтөвлөрдөг,
5. Спортын цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн, спорт заал бүхий цогцолбортой,
6.
2020оноос Өвлийн спортыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна.

ДАВУУ ТАЛ:

1.Нийслэл хоттой төмөр замаар холбогдсон;
2. Улсын чанартай А1001 авто зам дайран өнгөрдөг;зураг
3. Улс, бүсийн чанартай уралдаан тэмцээн зохион байгуулах зам талбайтай,
4. Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байсан туршлагатай;
5. Цана, тэшүүрийн зам талбай тавих зориулалтын машин, тоног төхөөрөмжтэй,
6.Харилцаа холбоо, мэдээлэл сурталчилгааны найдвартай сүлжээтэй;
7.Төвийн бүсэд байрладаг;
8. Цаг уурын нөхцөлийн хувьд таатай.

ТУРШЛАГЫН ХУВЬД:

Туршлагын хувьд: тус аймаг өвлийн спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккейн төрлүүдээр нийт 10 удаа тэмцээн зохион байгуулж байсан. Үүнд:

-2003 онд Монголын Хүүхдийн спортын 3 дугаар наадам,  Биатлоны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн.

-2004 онд Монголын бүх ард түмний спортын 11 дүгээр наадам;

-2008 онд Монголын бүх ард түмний спортын 12 дугаар наадам;

-2015  онд Тэшүүрийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах   тэмцээн

-2013, 2015, 2017, 2020 онд Хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.