Мэдээ

Бие бялдарын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгаанд Чингэлтэй дүүргийн иргэд хамрагдана

 

Биеийн тамир, спортын улсын хорооноос НЭМҮТ-ийн судлаагчдын багтай хамтран Төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогт уялдуулан бие бялдарын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг өрнүүлж байна. Энэ судалгааг явуулах нь төрийн албан хаагчдын дундах хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замыг сайжруулах, нотолгоо бий болгох чиглэлтэй юм.

Судалгаанд хүн ам зүйн мэдээлэл, хөдөлгөөний идэвхийн талаарх мэдлэг, хандлага, дадлын талаар ярилцлага хийж бие махбодын хэмжилт (цусны даралт, биеийн өндөр, жин, бүсэлхийн тойрог, өөхлөлтийн хэмжээ), бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох таван сорилоор тодорхойлох юм байна.

 Энэхүү судалгааг орон нутгийн зургаан төрийн байгууллагад явуулсан бол маргаашаас Чингэлтэй дүүргийн 150 хүнийг хамруулах аж. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.