Мэдээ

Л.Батцэнгэл Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав


Биеийн тамир, спортын улсын хорооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр (11.1-нд) Баянхонгор аймгийн БТСХ-ны нярав Л.Батцэнгэлийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга гардуулав. О.Баттулга дарга шагнал гардсан Л.Батцэнгэлд болон түүний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв. Л.Батцэнгэл нь 2004 оноос хойш Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хороонд тасралтгүй 18 жил ажилласан, үлгэр жишээ эрхэм юм. Шагнал гардуулах ёслол ТЗУГ-ын дарга О.Баттулга, БТБХХ-ийн дарга О.Баасан, Б.Оюунбаатар болон бусад албаны хүмүүс байлцав.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.