Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ ХЭРХЭН УДИРДАХ ТУХАЙ СУРГАЛТ БОЛЛОО


Биеийнтамир, спортын салбарын цахим мэдээллийн нэгдсэн сан 2021 онд ажиллаж эхлэхтэйхолбогдуулан “Сангийн өгөгдөл бүрдүүлэх” “Санг хэрхэн удирдах тухай” сургалтыг шат дараалалтайгаар "Идеа дэвэлопмент" ХХК-тай  хамтран цахимаар зохион байгуулж байна.


Өмнө нь спорт холбоодод эхний шатны сургалтыг өгсөн бол өнөөдрийн цахим сургалтанд аймаг, дүүргийн харьяа байгууллагын цахим сангийн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан юм.  


Сургалтыг БТС-ын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, программ хангамжийгхөгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж буй “Идеа дэвэлопмент” ХХК-ийн захирал Н.Батцэрэн удирдаж, 41 төлөөлөгч оролцлоо. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.