Мэдээ

"Спорт дахь жендерийн эрх тэгш оролцоог хангах тухай" сэдэвт сургалт болов

  Монголын үндэснийпаралимпын хорооноос “Спорт дахь жендерийн эрх тэгш оролцоог хангах тухай” сэдэвтсургалтыг паралимпын тамирчдын дунд зохион байгуулав. Сургалтаар жендерийншинжээч М.Мөнхсаруул “Жендерийн тухай ойлголт”, Эмэгтэй удирдагч сангийнтэргүүн М.Болормаа “Жендерийн тэгштгэл хандлага ба тамирчдын эрх”, Биеийн  тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа,мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Спорт дахь жендерийн эрх тэгшбайдлыг хангах тухай” сэдвээр илтгэл тавив.

“Парис-2024” зуныпаралимпын наадамд амжилттай оролцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монголынүндэсний паралимпын хорооноос тамирчдын ёс зүй, сахилга батыг сайжруулахаданхаарч, тамирчдын боловсролыг дээшлүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэххүрээнд Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран энэхүү сургалтыг зохионбайгуулж байна.


Сургалтын үеэрН.Оюунбат дарга “Жендерийн тэнцвэрт байдал нь улс орны нийгэм, эдийн засаг,соёл, спортын салбарт эерэг хандлага бий болгож, ажлын бүтээмж үр өгөөжийгнэмэгдүүлж байна. Судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүд давамгайлсан салбар эсвэлбайгууллагад эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах албан тушаалд томилогдоход тухайнсалбар, байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэх, хандлага өөрчлөгдөхөд гол үүрэггүйцэтгэж байна хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Спорт дахь эмэгтэйтамирчдын оролцоог нэмэгдүүлэхэд:

Тамирчдын эрх зүйнболон жендерийн боловсролыг дээшлүүлэх зорилготой сургалтын хөтөлбөрийгболовсруулах

Тэдний оюун ухаан,хүний эрхийн боловсрол, хувь хүний хөгжлийн талаар сургалтыг тогтмол зохионбайгуулах

Хүртээмжтэй, илүүсайн бэлтгэлийн болон тэмцээний орчин бий болгох

Тамирчин болондасгалжуулагчдын хоорондын хүндлэх соёлыг бий болгох

Бүх түвшнийтэмцээн болон спортын арга хэмжээнд эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх,спортын холбооны стратеги төлөвлөгөө, хэтийн төлөвлөлтөд жендерийн асуудлыгтусгай

Охид,эмэгтэйчүүдэд тусгайлан чиглэсэн спортын хөтөлбөрүүдийг боловсруулах ёстой гэждүгнэж байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.