Мэдээ

ОРХОН АЙМАГ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

ОРХОН АЙМАГ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
Мэдээ

ОРХОН АЙМАГ НААДАМЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Өнөөдөр Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаД. Дэлгэрбаяр, ахлах мэргэжилтэн Э.Лхамсүрэнбаатар, мэргэжилтэн М.Ариун-Эрдэнэ, нягтлан бодогч Ж. Нямжаргал нар Орхон аймагт зохион байгуулагдсан“Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам”, “Монголын хүүхдийн спортынөвлийн VII наадам”-ын гүйцэтгэлийн тайланг Биеийн тамир, спортын улсын хорооныудирдлагад танилцууллаа.

“Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам”-ын үндсэнтөрлөөр уулын цана, гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей,үзүүлэх тоглолтоор снөүбоардын төрөлд 12 аймаг, 7 дүүргийн нийт 417 тамирчин,24 дасгалжуулагч  357 багц медаль,“Монголын бүх ард түмний спортын өвлийн  XVIнаадам”-ын үндсэн төрлөөр уулын цана, гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорттрейк, шайбтай хоккей, үзүүлэх тоглолтоор снөүбоардын төрөлд 12 аймаг, 7дүүргийн нийт 244 тамирчин, 17 дасгалжуулагч 210 багц медалийн төлөө тус тус хурдхүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

Наадмыг зохион байгуулах хороог дарга, нарийн бичиг,гишүүд гэсэн 23 хүний үндсэн бүрэлдэхүүнтэй, хорооны бүрэлдэхүүнд 9 дэд хороог 70 хүнтэй ажиллуулахаар байгуулсан.Наадмыг зохион байгуулахад төрийн болон төрийн өмчит байгууллагын 10 барилгабайгууламж, 35 авто тээврийн хэрэгсэл, 60 орчим аж ахуйн нэгж байгууллагын 500гаруй ажилтан албан хаагчид ажиллаж “Нөхөрлөл Тэмүүлэл-Амжилт” уриан дор 2023оны 02 сарын 06-ны өдрөөс 2023 оны 02 сарын 13-нд зохион байгуулсан.

Зохион байгуулалтын онцлох ажлууд:

- Наадмын өнгө брэндбүүк үүсгэж, бэлгэдлийг шинээр хийжмэдээлэл сурталчилгаа, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнд хэрэглэсэн

- МУСГЗ, яруу найрагч Дашдондовын үг, Н.Эрдэнэтбаатарыная “Би Монгол тамирчин” нэртэй шинэ дууг СТА Б.Нямдэлгэр, Б.Ариунаа нар анхландуулж, өвлийн наадмын сүлд дуу болгов

- Гэнэтийн ослын даатгалд 5 байгууллагатай хамтранажиллаж 6 аймгийн 85 тамирчныг нөхөн даатгалд хамруулсан

- Наадамд оролцогч 6 аймгийн 300 орчим тамирчдыг эрүүлмэндийн үзлэгт оруулах ажлыг зохион байгуулсан

- Монголын үндэсний телевиз MNB спортын сувгаар шууддамжуулалтыг орон нутгаас хийж улс орон даяар нэвтрүүлж мөн наадамд оролцогчдыгмэдээ мэдээллээр хангах зорилгоор www.erdenetsport.mn хаяг нээжмэдээ мэдээллийг бэлтгэн оруулсан

- 480 гаруй тамирчдыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Цахим музей,Орхон аймгийн музей, Ус жүжиг, 3D кино үзвэр үзэж,  хотын аялалд Бурхан багшийн Сэрэг дүр,Найрамдлын хөшөөг үзэх аялалд хамруулсан

- Чиглүүлэгчээр сайн дурын хөтөчөөр 60 ажилтан

- Аюулгүй байдал хэв журам сахиулах дэд хороо тэмцээнзохион байгуулагдсан 3 байршилд хэв журам сахиулах, замын хөдөлгөөнийгзохицуулах ажилд 50 цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн

- Тэмцээн зохион байгуулсан 3 байршлийг камерынудирдлагын төвтөй холбож тэмцээн уралдааны үйл явцыг дүрс бичлэгээр хянасан

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.