Мэдээ

3X3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОРИЛОО

3X3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОРИЛОО
Мэдээ
3X3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОРИЛОО
FIBA 3X3 сагсан бөмбөгийн “Ази тив”-ийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад гуравдугаар сарын 29-с дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хүртэл зохион байгуулагдана. Тэгвэл Ази, далайн орнууд оролцдог энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өнөөдөр эх орноосоо мордлоо.
Монгол улсын эрэгтэй шигшээ багийн хувьд чансаагаараа тэргүүлэн А хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч орон Сингапур улсын шигшээ багтай, эмэгтэй шигшээ баг С хэсэгт Малайз улсын шигшээ багтай тус тус өрсөлдөх юм.
Тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн:
Ахлах дасгалжуулагч:
-МУГД С. Тулга
Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:
-Д. Дэлгэрням
-А. Ананд
-Э. Дөлгөөн
-О. Энхбаатар
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:
-О. Хулан
-Ц. Болорцэцэг
-Б. Ариунцэцэг
-М. Цэрэнлхам

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.