Мэдээ

МОНГОЛЫН ДУГУЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

МОНГОЛЫН ДУГУЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА
Мэдээ
МОНГОЛЫН ДУГУЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА
Дөрөвдүгээр сарын 01-нд эхэлсэн Тайландын ОУ-ын олон өдрийн тэмцээн 6 өдөр үргэлжилж нийлбэр дүнгээр 1-р байрт ОУХМ Б.Тэгшбаяр “Roojai” Тайландын мэргэжлийн баг, “Алдар” спорт хорооны тамирчин, 2-р байрт ОУХМ С.Жамбалжамц “Terengganu” Малайзын мэргэжлийн баг, Улсын шигшээ багийн тамирчин нар орж Монголын дугуйн спортын түүхэнд цоо шинэ хуудсыг нээн UCI 2.1 ангиллын тэмцээнд анх удаа Монголын 2 тамирчин дараалан шилдэг байруудыг эзэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр "Монголын дугуйн холбоо"-ны төлөөллүүд БТСУХ-ны дарга О. Баттулгатай уулзаж дугуйн спортын цаашдын хөгжил, шигшээ багийн асуудлаар санал солилцлоо. Монгол улсын дугуйн шигшээ баг нь одоогоор 4 тамирчны бүрэлдэхүүнтэй бөгөөд шигшээ багийг өргөтөгсөнөөр дугуйн спортын хөгжилд их хувь нэмэр оруулна гэдгийг уулзалтын үеэр тодотгосон юм.
Уулзалтанд:
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МДХ-ны Ерөнхийлөгч Н. Болдхүү, МДХ-ны Дэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нар оролцлоо.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.