Мэдээ

ОЛИМПИЙН ХҮРЭЛ, ДАШТ-ИЙ ХОШОЙ АЛТ, НЭГ МӨНГӨ, НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬТ ЖЕЙДЭН КОКС

ОЛИМПИЙН ХҮРЭЛ, ДАШТ-ИЙ ХОШОЙ АЛТ, НЭГ МӨНГӨ, НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬТ ЖЕЙДЭН КОКС
Мэдээ
Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт Жейдэн Кокс

АНУ-ын Миссури мужид Майк болон Кэти Коксын гурав дахь хүү болж төрсөн Жэйдэн нь хоёр ах болон мужийн хошой аварга нагац ахынхаа жишгээр дөрвөн настайгаасаа эхлэн бөхөөр хичээллэж эхэлсэн юм. Өдгөө АНУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин. Тэрээр өнөөдрийг хүртэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Мөн олимпийн наадмын хүрэл медалийн эзэн. Коксыг бид чөлөөт бөхийн шилдэг тамирчин гэдгээр мэднэ. Харин түүнийг төрөлхийн сонсголын бэрхшээлтэй гэдгийг төдийлөн мэддэггүй. Сүүлийн жилүүдийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын томоохон тэмцээний амжилтын ялагдлууд нь дасгалжуулагчийн үгийг гүйцэд сонсохгүй байх зэрэг сонсголын бэрхшээлтэй нь холбож тайлбарлаж болох юм. Тэрээр нийгмийн сайн дурын ажилд маш идэвхтэй оролцдог. Мужийнхаа өөртэй адил сонсголын бэрхшээлтэй болон амьдралын төвшин доогуур айлын хүүхдүүдэд чөлөөт бөхийн спортод хөл тавихад туслах, үнэ төлбөргүй дасгалжуулах гээд өөрийн зүгээс тусалж болох бүх зүйлийг бусдад хуваалцдаг. Тэр эерэг хандлагатай тамирчин.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.