Мэдээ

УРАН ГУЛГАЛТЫН МАСТЕР КЛАСС, ҮЗҮҮЛЭН ТОГЛОЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

УРАН ГУЛГАЛТЫН МАСТЕР КЛАСС,  ҮЗҮҮЛЭН ТОГЛОЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Мэдээ
УРАН ГУЛГАЛТЫН МАСТЕР КЛАСС, ҮЗҮҮЛЭН ТОГЛОЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Засгийн Газрын тохируулагч агентлаг – Биеийн тамир, спортын улсын хороо нь Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн Газрын хоорондын Комиссын 2021 оны 23 дугаар болон 2022 оны 24 дүгээр хуралдааны протоколын “Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа” тусгагдсан арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд Оросын Холбооны улсын Спортын яам, Оросын уран гулгалтын холбоо, Степпе Арена ХХК-тай хамтран Улаанбаатар хотын анхны мөсөн ордон буюу "Степпе Арена"-д Оросын уран гулгалтын шилдэг тамирчдын үзүүлэн тоглолт болон мастер классыг 2023 оны тавдугаар сарын 05-07-ний өдөр зохион байгуулахаар болсон.
Монгол улсад хүүхэд залуучуудын дунд шинэ спортын төрлийг болон өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилгын хүрээнд уран гулгалт өндөр хөгжсөн улс орнуудаас туршлага судлах, дасгалжуулагчдыг бэлтгэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Мөн энэ удаагийн хамтын ажиллагаагаар Оросын уран гулгалтын дасгалжуулагч, тамирчид уран гулгалтын спортоор цаашид хичээллэх сонирхолтой Монголын өсвөрийн тамирчдад зориулж мастер класс буюу хамтарсан бэлтгэл сургалтыг зохион байгуулах юм.
Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах зорилгоор Биеийн тамир, спортын улсын хороо болон Степпе Арена ХХК-тай хамтарсан ажлын хэсэг хуралдлаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.