Мэдээ

АЙМАГ, ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР, ХОРООДЫН ДАРГА НАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

АЙМАГ, ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР, ХОРООДЫН  ДАРГА НАРТ  САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Мэдээ

Биеийн тамир спортын тухай хуулийн 10.1.4, 17.2, 17.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.19 дэх хэсэг, 2018 оны Засгийн газрын 183 дугаар тогтоолын 2 хэсгийн 2.1 дэх заалт, 3 дугаар хэсгийн 3.4 дэх заалтын   дагуу 2024 онд Улсын хэмжээний аварга шалгаруулах тэмцээнийг өвсөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын насны ангиллаар өөрийн орон нутагт зохион байгуулагч спортын төрлийн холбоотой зөвшилцсөнөөр зохион байгуулах саналаа нэгдсэн хуваарьт тусгуулах,  2025-2027 онуудад Улсын хэмжээний спортын наадмын зохион байгуулалтыг аймаг, нийслэлд зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа урьдчилсан саналаа 2023 оны 07 дугаар сарын 31-ны дотор албан бичгээр ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтэн khurelchuluun.e@sport.gov.mn хаягаар лавлана уу.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.