Мэдээ

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН X НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ГУРВАН УЛСЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Монгол Улс 2009 оноос хөрш орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улстай хамтран хүүхэд залуусын дунд Олон улсын хүүхдийн спортын наадмыг зохион байгуулж эхэлсэн.
2021 онд 10 дугаар наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товлогдсон боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ирэх 2022 оныг хүртэл хойшлоод байна.
Үүнтэй холбогдуулан Олон улсын хүүхийн спортын X наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн цахим уулзалт болоо. Уулзалтад БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баттулга, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын хорооны Дасгал сургуулилтын газрын дарга Цай Шиао, Залуучуудын хэлтсийн дарга Ши Шиаопин, Холбооны Буриадын парламентын гишүүдийн хорооны дарга Дашибальжирова, Спортын яамны газрын дарга Алексей Федерович, яамны ахлах мэргэжилтэн Илья, мэргэжилтэн Саяана нар оролцов.
Уулзалтаар хүүхдийн спортын наадмын төрлийг нэмэгдүүлж Байт харваа, Бокс, Волейбол, Жүдо, Теннис, Чөлөөт бөх, Ширээний теннис, Сагсан бөмбөг, Хөл бөмбөг, Хөнгөн атлетик, Шатар нийт 11 төрлөөр зохион байгуулах төслийг танилцуулан хэлэлцсэн юм.




 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.