Мэдээ

ГАНДБОЛЫН ТӨРӨЛД ХАН-УУЛ ДҮҮРЭГ, ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ АВАРГАЛАВ

ГАНДБОЛЫН ТӨРӨЛД ХАН-УУЛ ДҮҮРЭГ, ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ АВАРГАЛАВ
Мэдээ
ГАНДБОЛЫН ТӨРӨЛД ХАН-УУЛ ДҮҮРЭГ, ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ АВАРГАЛАВ

Монголын хүүхдийн спортын зуны Vll наадмын гандболын тэмцээн “Номгон” ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд хоёр өдрийн турш болж өнөөдөр дүнгээ гаргалаа. Хөвгүүдийн ангилалд тав, охидын ангилалд дөрвөн баг тойргийн журмаар өрсөлдсөн. 

Хөвгүүдээс Хан-Уул дүүрэг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймгийн багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Охидын ангилалд Дорноговь аймгийн баг аваргалж Баянхонгор аймаг аман хүзүүдэж, Булган аймаг гутгаар байрт оров.

Сонирхуулахад, охидын ангилалд түрүүлсэн спортын мастер Б.Баяржаргал дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг долдугаар сарын 9-нд Хонгконгод болох "U17" насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.