Мэдээ

БНСУ-ЫН МАСАН ИХ СУРГУУЛИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БНСУ-ЫН МАСАН ИХ СУРГУУЛИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Мэдээ
БНСУ-ЫН МАСАН ИХ СУРГУУЛИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МУБИС-ын Биеийн тамирын сургууль нь БНСУ-ын Масан их сургуулийн нөхөн сэргээх төвтэй биеийн тамирын арга зүйч мэргэжилтний сургалт, судалгаа шинжилгээ, мэргэжил дээшлүүлэх, оюутан солилцоо, хүн амын болон тамирчдын эрүүл мэндийг дэмжих нөхөн сэргээлтийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон талын хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.
 
Цаашид Масан их сургуулийн нөхөн сэргээх төв МУБИС-ийн Биеийн тамирын сургууль болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтийг илэрхийлсэн.

Үүний дагуу өнөөдөр тус сургуулийн нөхөн сэргээлтийн тэнхимийн эрхлэгч И Хан Чүн тэргүүтэй албаны төлөөлөгчид ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс дээрх хамтын ажиллагааг дэмжин Монгол хүн амын эрүүл мэнд болон тамирчдын бие махбодыг нөхөн сэргээх төвийг байгуулах чиглэлд бүхий л талын туслалцааг үзүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.