Мэдээ

ХААЛТЫН ЁСЛОЛД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ХААЛТЫН ЁСЛОЛД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Мэдээ
ХААЛТЫН ЁСЛОЛД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам нийслэл хотноо найман өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна.

Өнөөдөр Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд эмэгтэйчүүдийн 3000м болон эрэгтэйчүүдийн 5000м-ийн кросс гүйлтийн уралдаан болж буй.

Улмаар UG Arena-д сагсан бөмбөгийн гурван тоглолт явагдсанаар наадмын тэмцээн уралдаанууд албан ёсоор өндөрлөнө.

12:00 цагаас БНХАУ болон Хятадын Тайпейн эрэгтэй багууд тоглох бол 14:15 цагаас Монголын эмэгтэй шигшээ БНХАУ-ын багтай өрсөлдөнө.

Хамгийн сүүлд Монголын эрэгтэй шигшээ 16:30 цагаас Хятадын Макаотай тоглох юм. Манай залуус энэ тоглолтод хожвол хүрэл медаль хүртэх билээ.

Улмаар хаалтын ёслол 20 цаг 23 минутад Сүхбаатарын талбайд эхэлнэ. Үнэ төлбөргүй, хэн бүхэнд нээлттэй энэхүү арга хэмжээнд олон шилдэг хамтлаг, дуучид ирж, ая дуугаа өргөх болно.

Хаалтын ёслолд бултаараа цуглаж, наадмаа албан ёсоор өндөрлүүлэхийг та бүхнээс хүсэж байна.

20 ЦАГ 23 МИНУТАД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.