Мэдээ

Ажлын байрны зар

Ажлын байрны зар

Биеийн тамир спортын улсын хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн “Салбарын барилга, засварын төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан ажилтан”-ны ажлын байрны сул орон тоог зарлаж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Спортын салбарын барилга, байгууламж, засварын ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай зургийн даалгавар, техникийн нөхцөлүүдийг боловсруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

-       Барилгын инженер мэргэжилтэй байх;

-       Мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх.

ТУСГАЙ ШААРДЛАГА:

-       Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;

-       Төлөвлөгөө,тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай байх;

-       Багаар ажиллах чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;

-       Эерэг зөв хандлагатай байх.

Бүрдүүлэх материал

-      Төрийн албан хаагчийн анкетын Маягт 1;

-      Дипломын хуулбар.

Анкет хүлээн аваx сүүлийн огноо: 2023-09.08

Анкет хүлээн аваx хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Спортын төв ордны 312 тоот, narmunkh@sport.gov.mn цахим хаяг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.