Мэдээ

Олон Улсын хэмжээний мастер Э.Энхсайханы Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны хүндэт жуух гардуулж амжилт хүсэж баяр хүргэлээ

Азийн зуны биатлоны Аварга Шалгаруулах Тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн Монгол улсын Үндэсний Багийн тамирчин Олон Улсын хэмжээний мастер  Э.Энхсайханыг өнөөдөр Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны дарга О.Баттулга хүлээн авч Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны хүндэт жуух гардуулж амжилт хүсэж баяр хүргэлээ. Биеийн Тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга Олон Улсын хэмжээний мастер   Э.Энхсайханд цаашид оролцох тэмцээн уралдаан,бэлтгэл цугларалтдаа шамдаж Монгол улсынхаа төрийн дууллыг олон удаа эгшиглүүлж спорт сонирхогчдоо баярлуулна гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлээд цаашид олимпын эрхээ авч өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.