Мэдээ

“Спортын төв ордны дахин төлөвлөлт хийх” зураг төслийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан

“Спортын төв ордны дахин төлөвлөлт хийх” зураг төслийн

шилдэг бүтээл шалгаруулах уралдаан

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль, Биеийн тамир,спортын улсын хорооны 2023 оны А/251 дугаар тушаалыг үндэслэж,Спортын төв ордны дахин төлөвлөлт хийх ажлын хүрээнд “СПОРТЫН ТӨВ ОРДНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХ” ЗАГВАР ЗУРАГ, БИЕТ ЗАГВАР” бүтээлийг сонгон шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Уралдаанд:

·        Зураг төслийн мэргэжлийн байгууллагууд

·        Хувь уран бүтээлчид

·        Мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой.

           Хугацаа:

o  Эхлэх:2023 оны 09 дүгээр сарын 19

o  Дуусах:2023 оны 10 дугаар сарын 01

o  Бүтээлийг хүлээн авах: 10 дугаар сарын 01-ний өдрийн 16:00цаг хүртэл хүлээн авна

           Хаана: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Спортын төв ордны 3 давхарын 304  тоотод хүлээн авна.

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны А/251дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг ирүүлсэн бүтээлийг ажлын даалгавар болон удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдааны шагналын сан нийт 30,000,000 төгрөг

1 дүгээр байр- 15,000,000 төгрөг

2 дугаар байр- 10,000,000 төгрөг

3 дугаар байр-  5,000,000 төгрөг

Зохион байгуулагч:

Биеийн тамир спортын улсын хороо

 

Биеийн тамир,спортын улсын хорооны вэбсайтаас Ажлын даалгавар татах

 

Хаяг:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Спортын төв ордон 304 тоот, Утас:5126401

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.