Мэдээ

БИЕИЙН ТАМИРЫН АРГА ЗҮЙЧДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралт “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор биеийн тамирын арга зүйчдийн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн дунд үйл ажиллагаа зохион байгуулах арга зүйг сайжруулах, туршлага солилцох, нэгдсэн мэдээллээр хангах Биеийн тамирын арга зүйчдийн нэгдсэн сургалт Улаанбаатар хотноо 2023 оны 09 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохиогдож байна.

Сургалтад 20 аймаг, нийслэл, 9 дүүрэг, сумын Засаг даргын тамгын газрын биеийн тамир, спортын асуудал хариуцсан 9 албан хаагч, Биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамирын асуудал хариуцсан 117 мэргэжилтэн, Эрүүл мэндийн байгууллагын 11 биеийн тамирын арга зүйч, арван таван аймгийн 83 сумын биеийн тамирын арга зүйчид, нийт 220 ажилтан албан хаагчид хамрагдаж байна.    

Сургалтаар Биеийн тамир, спортын тухай хууль, Алсын хараа-2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян, гадаад улс орнуудын биеийн тамирын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, хөтөлбөрийн талаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Авлигатай тэмцэх газар, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Биеийн тамирын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага болон Нийслэл, Баянхонгор, Увс, Хөвсгөл аймгийн биеийн тамир, спортын газрын төлөөлөгчид төв, орон нутгийн иргэдийн дунд биеийн тамирын чиглэлээр зохиож буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, туршлага солилцлоо.

Сургалтад оролцогчид онолын мэдлэгээс гадна бие бялдрын сорилын үнэлгээнд дүгнэлт, зөвлөмж өгөх дадлага ажлыг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадварын уралдаанд хамрагдсанаар сургалтын үйл ажиллагаа өндөрлөнө. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.