Мэдээ

2023 оны 9 сарын 24-ний өдөр: Азийн наадмын эхний өдөр

2023 оны 9 сарын 24-ний өдөр: Азийн наадмын эхний өдөр

 

БНХАУ-ын Жэжиан мужийн Ханжоу хотод зохион байгуулагдаж байгаа 19 дэх удаагийн  Азийн наадамд Монгол улсын 403 тамирчин оролцож байна. Энэхүү наадамд Ази тивийн 45 улсын 12000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөж байна.

 

Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10м хийн урт бууны төрөлд Ганхуягийн Нандинзаяа, Оюунбатын Есүгэн, Чулуунбадрахын Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртэж хүрэл медал авснаар “Ханжоу 2022” Азийн наадмын Монголын багийн анхны медалийг авчирлаа. Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьсон Лхагвасүрэнгийн Сосорбарам, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Ёндонпэрэнлэйн Басхүү нар тус тус хүрэл медал хүртлээ.

 

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг болон Монголын багийн штабын зүгээс багтаа анхны медалийг авчирсан мэргэн буучиддаа хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

 

 

Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/

 


 

Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.