Мэдээ

БОКСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН О.ЕСҮГЭН ШИЛДЭГ НАЙМД ШАЛГАРЛАА

БОКСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН О.ЕСҮГЭН ШИЛДЭГ НАЙМД ШАЛГАРЛАА

 

"Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын боксын тэмцээн 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Манай улсаас эмэгтэйчүүдийн -50 кг  жинд өрсөлдөж буй О.Есүгэн өнөөдөр шөвгийн 16-ийн тулаанаа хийлээ. Тэрээр энэ шатанд Бангладешийн тамирчин Зиннат Фердоусыг 5:0 харьцаатай илт давуу хожлоо.

О.Есүгэн хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх буюу медалийн тулаанаа 9 сарын 29-нд дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайтай хийх болно.

 

Гэрэл зургийг: Ч.Ганбат /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.