Мэдээ

ШАТАРЫН ИХ МАСТЕР С.БИЛГҮҮН ДОЛДУГААР БАЙРТ ОРЛОО

ШАТАРЫН ИХ МАСТЕР С.БИЛГҮҮН ДОЛДУГААР БАЙРТ ОРЛОО

 

“Ханжоу 2022”Азийн Наадмын хөтөлбөрт найман жилийн дараа эргэн ирсэн шатрын төрөлд медальтнууд тодорлоо.

 

Есөн өрөг бүхий швейцарь системээр өрсөлдсөн хувийн төрөлд эрэгтэйчүүдэд их мастер С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ нар өрсөлдсөн билээ.  Эрэгтэйчүүдийн ангилалд эзэн орны шатарчин И Вэй 7.5 оноогоор түрүүлсэн бол Узбекистаны шатарчид болох Нодирбек Абдусатторов 7.0 оноогоор мөнгө, Жавохир Синдаров 6.5 оноогоор хүрэл медалийг тус тус хүртлээ. Манай шатарчдаас их мастер С.Билгүүн 5.5 оноогоор 7-д, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 4.5 оноогоор 19-д жагслаа.

 

Харин эмэгтэй шатарчдаас эмэгтэй их мастер Т.Мөнхзул 5.0 оноогоор 11-д, олон улсын мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор 13-д бичигдлээ. Энэ төрөлд БНХАУ-ын шатарчин их мастер Жу Жин Ир 7 оноогоор тэргүүлсэн бол Узбекистаны эмэгтэй олон улсын мастер Умида Омонова 6.5 оноогоор мөнгө, Хятадын их мастер Хоу И Фан 6.5 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.