Мэдээ

Б.ОТГОНБОЛД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Б.ОТГОНБОЛД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Б.Отгонболд шигшээ тэмцээнд БНХАУ-ын тамирчин Жи Шиан Шоуг 6:2-оор ялснаар Азийн наадмаас алтан медаль хүртлээ. Б.Отгонболд Ханжоу Азийн наадмын Монголын багийн гурав дахь алтан медалийг хүртэж, тус наадмын байт харвааны анхны алтан медальт монгол тамирчин болж байна. Мөн Ханжоу Азийн наадмын Монголын багийн 16 дахь медалийг авчирсан бөгөөд тэрбээр Азийн наадмын түүхэн дэх Монголын 28 дахь аварга болов.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.