Мэдээ

“ХАНЖОУ-2022”: Т.ТУЛГА АЗИЙН НААДМААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНЖОУ-2022”: Т.ТУЛГА АЗИЙН НААДМААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын наадмын 19 дэх удаагийн наадам 14 дэх өдрөө болж байна. Тус наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга, Ази тивийн хошой алтан медальт, Ираны бөх Рахман Амузад Халилитай барилдаж, оноогоор (11:1) цэвэр ялснаар алтан медаль хүртлээ.

Тэрбээр энэ өдөр бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан нь онцгойд тооцох амжилт юм. Т.Тулга Ханжоу Азийн наадмын Монголын багийн 15 дахь медальтан болж, алтан медаль хүртсэн хоёр дахь монгол тамирчин болж байна. Тэд өмнө нь Ази тивийн дэвжээнд хүч үзэхэд Рахман Амузад Халили ялж байв. Т.Тулга Азийн наадмаас алтан медаль хүртсэн Монголын 27, чөлөөт бөхийн 12 дахь аварга боллоо.

Гэрэл зургийг Ч.Ганбат

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.