Мэдээ

ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.МӨНГӨНТУУЛ ДЭЛХИЙН ШИЛДЭГ 50 ШАТАРЧИНТАЙ ӨРСӨЛДӨЖ, ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ОРЛОО

 

Их Бриатнийн Мен арлын Дуглас хотод шатрын “FIDE Womengrand swiss” тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 50 тамирчин (дэлхийн чансааны 40-д жагсаж байгаа болон тивийн төлөөлөл болсон 10 шатарчин) өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, БНХАУ-ын тамирчны хамтаар гуравдугаар байрыг хуваан эзлэв. Б.Мөнгөнтуул гавьяатэнэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Нийт 11 өрөг тоглохдоо тэр дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.