Мэдээ

ХАНГАЙ БҮСИЙН СПОРТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДАД БИЕИЙН ТАМИРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


        Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны10 дүгээр сарын 19-ны өдрийн А/354 тоот тушаал, “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяны хүрээнд хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай,Хөвсгөл аймгийн биеийн тамир, спортын байгууллага, “Хангарьд” спорт клубын ажилтан, албан хаагчдад салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулах сургалтыг Булган аймгийн Булган суманд зохион байгуулав.

Сургалтыг Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Баасансүрэн нар удирдаж, Биеийн тамир, спортын салбарын бодлого, төлөвлөлт, Нийтийн биеийн тамир ба Эрүүл мэнд, сэдвийн хүрээнд мэдээлэл өгч туршлага солилцох чөлөөт ярилцлага өрнүүллээ.


Сургалтаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, мөн байгууллагадундын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцож, албан хаагчдын бэлтгэлжилт, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, олс таталтын спортын төрлөөр зохион явуулахад хяналттавьж, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.

          Энэхүү сургалтаар долоон байгууллагын 140 албан хаагч салбарын бодлого, үйл ажиллагааны талаарх шинэлэг, нэгдсэн мэдээллээр хангагдаж, хүн тус бүр өөрийн мэргэжил, ур чадварын түвшингээ тогтоож, мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцах, харилцан туршлага солилцох, цаашид хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой болсон юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.