Мэдээ

ИРГЭДИЙН БИЕ БЯЛДРЫН ЕРӨНХИЙ ХӨГЖИЛ , ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА АВАХ АРГА АРГАЧЛАЛ СУРГАЛТ БОЛЛОО

 

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг арваннэгдүгээр сарын 9-24-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэлажлаа хангах хүрээнд аймаг, дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороо, газрынахлах мэргэжилтнүүдэд заавар, зөвлөмж танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 


Сургалтын үеэр аймаг, дүүргүүдийн БТС-ын газар, хороодын ахлах мэргэжилтнүүдэд хандаж, БТСУХ-ныдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга хэлсэн үгэндээ Биеийн тамир, спортын салбарыг түүчээлэгч та бүхэн иргэдийнхээ бие бялдрын хөгжил, идэвхитэй амьдарлыг төлөвшүүлэх үйл хэрэгт манлайлан оролцохыг онцолж, аймаг, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, хороодын арга зүйч болон албан хаагчдыг Япон улсын Шизүока мужийн Яйзү хотод ирэх оны тавдугаар сард болох богино хугацааны сургалтанд хамруулах болсоноо дуулгалаа.

Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлсны үндсэн дээр иргэдэд тохирсон дасгалын жишиг загварыг спортын шинжлэх ухааны орчин үеийн онол болон түүвэр судалгаанд суурилан боловсруулах нь энэхүү судалгааны зорилго оршиж байгаа 

Судалгааны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 18-64 насны иргэдээс энэхүү судалгааг авах ба үүнд 7000 хүнийг хамруулахдаа асуулга, бие махбодын хэмжилт, бие бялдрын сорил гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Иргэдээс мэдээллийг цуглуулахад ердөө 35-45 минутын хугацаа зарцуулагдана.

 Улмаар иргэдээс авах түүвэр судалгааны хүрээнд иргэдийн нас, хүйс, бие бялдрын хөгжил, ажил мэргэжлийн онцлог, амьдралын хэвмаяг, хоол шим тэжээлийн бүтэц, эрүүл мэндийн байдал, хөдөлгөөний хэв шинж,биеийн тамир, спортоор хичээллэдэг давтамж зэрэг хүчин зүйлсийг тодорхойлсноор суурь судалгааны нэгдсэн сан бүрдэх билээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.