Мэдээ

ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН ГАРГАХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

 

Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газар, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсээс 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын дарга нартай цахим уулзалт хийв. Уулзалтаар БТСГ-ын төрийн захиргаааны зарим албан тушаалын жишиг тодорхойлолт боловсруулан батлуулах ажлын хүрээнд санал солилцов.

Энэ үеэр байгууллагын жилийн эцсийн төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарч, гүйцэтгэлийн биелэлтийн төлөвлөгөөг хэрхэн дүгнэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны “Аргачлал, загварбатлах тухай” 98 дугаар тушаалаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний журам, аргачлалын талаар мэдээлэл өгсөн юм.

 Эцэст нь 2023 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан гаргах талаар холбогдох нэгжээс зөвлөгөө өглөө. Уулзалтад БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэрэнболд, мэргэжилтэн Б.Нармөнх, О.Болормаа нар оролцлоо. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.