Мэдээ

“ПАРИС-2024” ОЛИМПЫН НААДАМД ОРОЛЦОХООР БЭЛТГЭЖ БУЙ ТАМИРЧИД ДЭЭР ДӨРВӨН БАГ АЖИЛЛАНА

 

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо болон САУЭШТ-өөс  санаачилан “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжих багууд болон спорт холбоодын удирдлагуудтай уулзалт зохион байгуулав. Энэ хүрээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг олимпын наадам хүртэл дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулна.

Үндэсний шигшээ багийн тамирчдад:

Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжихбаг

Спортын сэтгэл зүйчдийн баг

Спортын анагаах ухааны баг

Спортын хоол зүйн баг ажиллах юм.

Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийг Ардын багш,Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох удирдах бол Спортын сэтгэл зүйчдийн багийг Б.Золзаяа,Спортын хоол зүйн багийг С.Мөнхтуул нар удирдах юм байна. Дээрх гурван багтнийт 17 хүн ажилл ах ба Ч.Насантогтох нь монголоос олимп, дэлхийн медальтан бэлтгэн гаргах үйлст үнэтэй хувь нэмэр дасгалжуулагч юм. Харин Б.Золзаяа нь олимп, ДАШТ-нүүдэд Монголын баг тамирчдыг сэтгэл зүйчээр олон ажил ажиллассан нэгэн. М.Мөнхтуул нь Хоолзүйн аппликейшн, платформын үүсгэн байгуулагч, мэргэжлийн эмнэлзүй спортын хоол зүйч бөгөөд “Токио-2020” зуны олимпын наадамд оролцсон баг тамирчдын хоолзүйчээр ажиллаж байв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.