Мэдээ

“ХАНЖОУ-2022” АЗИЙН ЗУНЫ СПОРТЫН НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН, ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИД 372 САЯ ТӨГРӨГ ОЛГОНО


БНХАУ-ын Ханжоу хотод энэ есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болсон Азийн зуны спортын 19 дүгээр наадамд Монгол Улсын 364 тамирчин спортын 34 төрөлд өрсөлдөхөд хоёр алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн билээ. Тус наадмын түүхэн дэх манай улсын баг тамирчдын хамгийн өргөн бүрэлдэхүүн болсон юм. Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу “Ханжоу-2022” Азийн наадмаас медаль хүртсэн 45 тамирчин, түүний дасгалжуулагч 11 хүнд мөнгөн шагнал болох 372 сая 750 мянган төгрөг олголоо. Жүдо, бокс, сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэй, эмэгтэй баг, буудлага, цахим спорт, дугуй, байт харваа, чөлөөт бөх, кураш, жюү жицү гэсэн спортын 10 төрөлд Монголын 45 тамирчин медальтай ирсэн. Түүнчлэн тус наадамд үндэсний шигшээ багийн болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүлсэн байна.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.