Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу БТСУХ-ноос цаг үеийн асуудлаар аймаг, нийслэл, дүүргийн БТС-ын газар, хороодтой өнөөдөр цахимаар уулзаж чиглэл өглөө. Тодруулбал БТСУХ-ноос хөл хорионы дараах БТС-ын үйлажиллагаанд  коронавируст халдвар /ковид-19/-өөс сэргийлэх нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, удирдамж гаргаснаа танилцуулсан юм.

Удирдамжийн үндсэн зорилго нь коронавируст халдвар /ковид-19/-өөссэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, биеийн тамир, спортын үйл ажиллагааүзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийнзөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулах, ажил үйлчилгээг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.  

Удирдамжийн хэрэгжилтэд шат шатны БТС-ын байгууллагазөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллана. Ингэхдээ аймаг, нийслэлийн БТС-ын салбарын төрийн байгууллагань тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй чийрэгжүүлэх бялдаржуулах төв, төрөлжсөн спорт клуб, заал, талбай, цанын бааз, мөсөн гулгуурын талбайн судалгаа, мэдээллийг гаргах, өдөр бүрийн үйл ажиллагааны тайлан мэдээг БТСУХ-ны covid19@sport.gov.mn хаягаар  ирүүлж ажиллана.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.