Мэдээ

Б.НАРАНТУЯА СНУКЕР БИЛЬЯРДЫН ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ ТАМИРЧИН БОЛОВ


 Катарыннийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд ид өрнөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн зураан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр боллоо. Снукер бильярдын ДАШТ-ээс анхны медалийг хүртэж буй Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.