Мэдээ

СПОРТ ХОЛБООДУУДАД ОХУ-ЫН КАЗАНЬ ХОТОД БОЛОХ ФИЖИТАЛ СПОРТЫН НААДМЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙВ


 Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин өнөөдөр Монголын хоккейн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын скейтбоардын “Уухай” холбоо, ШУТИС,E-sport холбоо, E-sport IHCesports холбооны төлөөллийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Э.Тэмүүжин дарга “Gamesof Future Observer Program” буюу дэлхий даяар шинэ тутам, хурдацтай хөгжиж буйфижитал спортын онцлог, тус спортын дүрэм, тэмцээн уралдаан зохион байгуулахад шаардагдах барилга байгууламжийн стандарт болон бусад зохион байгуулалтын талаар танилцуулсан юм.

Харин спортын холбоодуудын зүгээс фижитал спортын олон улсын тэмцээн уралдаанд хэрхэн оролцож болох талаар тодруулж, нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллахаар тохирлоо. Эрдэмтэд фижитал спортыг биеийн тамир, спортын ирээдүй гэж харж байна.

 Хүн бүр хөлбөмбөг, хоккей, сагсан бөмбөг тоглохгүй ч энэ бүхнийг орлох зүйл нь фижитал спорт бөгөөд “амьд” спорт усагаар мэт үгүйлэгдэж байгаа энэ эрин зуунд хувь хүний хөгжлийн боломжийг олгож буйгаараа фижитал спортын давуу тал оршиж байгаа билээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.