Мэдээ

БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ БОЛЖ БАЙНА

 

ХХ зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-9-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 34 багийн нийт 156 тамирчин тулалдаж байгаа бөгөөд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, хүрэл медальт Б.Мишээлт, М.Энхжаргал нарын шилдгүүд байгаа юм. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс хамгийн олон түрүүлсэн нь Азийн АШТ-ий хүрэл, Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Зул нийт 12 удаа түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, дэлхийн цомын мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Нандинцэцэг бөгөөд тэрбээр тус тэмцээнд 11 удаа түрүүлжээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.