Мэдээ

"ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ


Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсээс “Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулав.

Улсын хэмжээнд шинээр хөгжиж буй болон хөгжсөн спорт холбоодын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг ажилтнуудад биеийн тамир, спортын салбарын баримтлан хэрэгжүүлж буй нэгдсэн бодлого, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн удирдлага мэдээллээр хангахад энэхүү сургалтын ач холбогдол оршиж байна.

Арга хэмжээний үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга “Спорт холбоодууд тухайн спортын төрлөөр нийтийн биеийн тамир руу чиглэсэн ажил өрнүүлэхдээ Төрийн байгууллагатай хамтран ажиллаж, идэвхи санаачилга гаргах хэрэгтэй. Иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт дасгах үйлсэд эрхэм Та бүхний хичээл зүтгэл чухал” болохыг тэмдэглэв.

Спорт холбоодын удирдах ажилтнууд биеийн тамир, спортын салбарын нэгдсэн мэдээллээр хангагдсан нэг ойлголттой болсноор төр, төрийн бус байгууллагын түншлэл сайжирч, мэдээлэл солилцох үйл ажиллагаа хурдан шуурхай болох юм.

Сургалтаар “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, “Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилт, тавигдах шаардлага” сэдвээр Б.Нямсүрэн нар илтгэл тавьж, мэдээлэл өгөв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.