Мэдээ

“ТАМИРЫН ЖАВАР-2024”-ЫГ 30 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖ ҮЗЛЭЭ


Архангай аймгийн Цэцэрлэг хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Тамирын жавар-2024” “WINTERLAND ICE FESTIVAL-2024” өвлийн арга хэмжээ нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд болов. Тус арга хэмжээний хүрээнд “Эрдэнийн цом”-ын тэмцээнд Архангай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хэнтий, Завхан, Дорнод аймаг, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан Чингэлтэй дүүргийн нийт 53 багийн 318 тамирчин оролцлоо.

Үндэсний шагайн харвааны тэмцээнд дархан мэргэн найм, хошой мэргэн болон улсын мэргэн 50, спортын мастер, дэд мастер 50 тамирчин оролцоход тэргүүн байрт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хүнүй” дэвжээний харваач, дархан мэргэн, спортын мастер Б.Лхагважав ахлагчтай баг түрүүллээ. Энэ үеэр үндэсний мөсний шагайн харвааны лам нарын болон сонирхогчдын тэмцээн, мөсөн сурын харваа, кёрлингийн спорт, цасны сүмо, хүүхдийн цасны барилдаан, цасны волейбол зэрэг спортын төрлүүдээр үзүүлэх тоглолт, тэмцээнийг Архангай аймгийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд 30 мянга гаруй гадаад дотоодын жуулчид үзэн сонирхлоо. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.