Мэдээ

МЭНДЧИЛГЭЭ

 

Уулын спортын ууган мастер Я.Жанцангии̇н нэрэмжит “Сутайн бор” клубын хамт олонд энэ өдрийн мэндийг дэвшүүлж Олимп спорт авиралтын “Мөсөн хана”-ны нээлтийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Монгол Улсад мөсөнд авиралтын спортыг түгээн дэлгэрүүлэх ажлыг санаачлан өсвөрийн тамирчдыг тухайн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор алс хязгаар нутагт шинэ тутам хөгжиж буй энэхүү спортыг хүүхэд, залууст сурталчлан таниулж байгаа явдалд тань гүнээ талархан спортын төлөө гэсэн чин эрмэлзэл, эв нэгдлийг сахиж, цаашид улс орныхоо нэр алдрыг улам ихээр цуурайтуулсан алдарт тамирчдыг бэлтгэн гаргана гэдэгт итгэлтэй байна. Биеийн тамир, спортын түгээн дэлгэрүүлэх  гэгээн үйлсэд тань амжилт хүсье.


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГА О.БАТТУЛГА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.