Мэдээ

“ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН СПОРТЫН УДИРДЛАГЫН ХӨТӨЛБӨР” -ИЙН МАГИСТРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

БНСУ-ын Үндэсний биеийн тамир, спортын газраас хэрэгжүүлдэг Сөүлийн их сургуулийн “Хөгжиж буй орнуудын Спортын удирдлагын хөтөлбөр” -ийн магистрын зэрэг олгох сургалтын шинэ улирлын элсэлт явагдаж байна.

Энэхүү хөтөлбөрт Төрийн байгууллагын харьяа спортын болон биеийн тамирын байгууллагын холбогдох ажилтан, спортын удирдлагын салбарын мэргэжилтэн, олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан туршлагатай тамирчид зэрэг Засгийн газар болон Үндэсний олимпын хорооны санал болгосон хүмүүс хамрагдах боломжтой.

Хөтөлбөрт элсэж, шалгаруулалтад оролцохыг хүсвэл Сөүлийн их сургуулийн “Dream Together Master” http://dtm.snu.ac.kr веб хуудсанд хандаж, 2021.03.12-ны 18.00 цаг (Солонгосын цагаар) хүртэл  элсэлтийн журмын дагуу холбогдох материалаа Сөүлийн их сургуулийн Глобал спорт менежмент тэнхимийн snugsmadmission@gail.com хаягаар илгээнэ үү.

Бүртгэл баталгаажсан и-мэйл авсан тохиолдолд баталгаажуулсан элсэлтийн өргөдлийн их хувийг 2021.03.19-ний өдрийн 18:00 цаг хүртэл тус сургуулийн хаяг (Division of Global Sport Management Talent Development Building 153, Room 316 Seoul National University, 1 Gwanak-ro, Gwanak-gu Seoul, Korea, 08826) шуудангийн хаягаар илгээнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг snugsm@snu.ac.kr болон +82-2-880-2984, +82-2-880-2985 дугаараас лавлана уу.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.