Мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

 

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын тушаалаар энэ оны хоёрдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл байгуулсан билээ. Тус зөвлөлийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга удирддаг бол зөвлөл 15 гишүүнтэй юм. Биеийн тамир, спортын салбар зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралддаг бөгөөд энэ оны эхний хурлаар 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлахыг дэмжлээ.  

Төлөвлөгөөнд:

Ерөнхий боловсролын 70, 29 дүгээр сургуультай хамтран сурагчдыг спортоор дамжуулан хөгжүүлэх, паралимпын хөдөлгөөн, үзэл санааг таниулах биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг биеийн тамир, спортод татан оролцуулах, идэвхтэй хөдөлгөөнийг сурталчлах, залуу тамирчдыг нээн илэрүүлэх зорилгоор төрийн бус байгууллагуудтай хамтран бүсийн сургалт, биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдууланн биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэх таатай орчныг бүрдүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавьж хамтран ажиллах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олимп, олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох замын зардалд дэмжлэг үзүүлэх

Шинэ тутамд хөгжиж буй спортын төрлийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд хөгжүүлэх

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг спортын бүх шатны байгууллагад заавал ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдэх

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг спортод татан оролцуулах, хичээллүүлэх, сурталчлах, залгамж халааг бэлтгэх, тэднийг сургах төрөл бүрийн боломжийг хангахад дэмжлэг үзүүлэх

Тэргэнцэртэй иргэдэд зориулсан угсармал налуу шат, зөөврийн хэрэгсэл, урсдаг шат, лифтийг спортын бүх шатны байгууллагад хийх, байгуулах

Олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах болон улсын хэмжээний тэмцээнд амжилт гаргасан тамирчин түүний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн урамшуулал олгох

Монголын үндэсний паралимпын хороо, Монголын диф спортын хороо, Монголын тусгай олимпын хороотой байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах

Үндэсний шигшээ багийн паралимпын хорооны есөн холбоодын тамирчдын танилцуулга шторк, контент хийх

Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдийг спорт, нөлөөллийн ажлаар дамжуулж, дэмжих, “Хамтарсан сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцдог паралимп, дифлимп, тусгай олимпын өвөл, зуны наадамд оролцох эрх авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг 15 асуудлыг хэлэлцлээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.