Мэдээ

Б.АМАРСАНАА БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БОЛОВ

 Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаа харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат өнөөдөрЖаргаланолон улсын сургуулийн биеийн тамирын багш Баатарын Амарсанаад Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол, тэмдэг гардууллаа. Б.Амарсанаа ньШонхорбиеийн тамирын дээд сургуулийг 2002-2006 онд үндэсний бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцан төгсөж, Жаргалансургуульдаа биеийн тамирын багш мэргэжлээрээ 18 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн. Түүний бэлтгэн гаргасан шавь нараас онцгойлбол, чөлөөт бөхийн тамирчин Б.Хаш-Эрдэнэ, Т.Мөнгөншагай нарын шилдгүүдийг нэрлэж болно. Тэрбээр өөрийн идэвх санаачилгаар шатар, ширээний теннис, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын таван төрлөөр 400гаруй хүүхэд, багачуудад спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн МҮОХ-ноос зохион байгуулдаг “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт уралдаанд удаа дараа тэргүүн байр эзэлжээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.