Мэдээ

ТӨВИЙН БҮСИЙГ ӨМНӨГОВЬ АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ


“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагаанд төвийн бүсийн Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудаас нийт 2806 хүн оролцсон байна. Цахим гүйлтийн 14 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн 1021 гүйгч нийт 29036 км зам туулсан үзүүлэлтээрээ төвийн бүсийг тэргүүллээ.
2020 оны улсын нэгдсэн тооллогоор Өмнөговь аймгийн хүн ам 69187 байна. Ингэснээр энэ удаагийн цахим гүйлтэд нийт хүн амынх нь 1.4% орчим нь оролцжээ.
“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагааны удирдамжийн дагуу байгууллагын нэгдсэн дүнг гаргахдаа аймаг, дүүргийн “Strava” группэд гүйлт нь бүртгэгдсэн иргэдийн тоо, туулсан замын нийт километрт харгалзуулсан оноо, нээлттэй фэйсбүүк групп, пэйж болон цахим хуудсанд байршуулсан мэдээтэй танилцсан хандалт болон мэдээг бусдад хуваалцсан тоо зэргийг нэмж, нийлбэр оноог их онооны системээр байр эзлүүллээ. Мөн тухайн аймаг, дүүргийн хүн амын тоог туулсан замын нийт километрт харгалзуулж дүгнэсэн юм.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.